ӨНӨӨДӨР: Худалдааны салбарын 100 жилийн хурал болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Өнөөдөр болох үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.15)


9:00 цагт ХНХЯ-нд “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр нөлөө зорилтот бүлэгт” судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99998253

9:00 цагт ГХЯ-нд Монгол Улсын худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10:30 цагт Ослын улмаас нас барсан онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монгол Улсад есөн тэрбум ам.долларын хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулахаар хуулиийн байгууллагад хандаж буй талаар иргэд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11:30 цагт “Тал бичээч” Да.Жаргалсайхан Монголын цэвэр уст 10 гол дээр барих 33 усан цахилгаан станцын талаар  "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт "Анкор" төвд энэ сарын 18-нд нээлтээ хийх “Улаан шугам” баримтат киноны уран бүтээлчид хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top