ӨНӨӨДӨР: Аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажлын талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.14)


9:00 цагт МУИС-ийн Номын санд “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно. Утас: 70008292, 88192327

9:00 цагт Гадаад харилцааны яаманд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “Монгол төрийн гадаад бодлогын эрт, эдүгээ ба ирээдүй” бага хурал болно.

10:00 цагт Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзана.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн шинэ гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top