ӨНӨӨДӨР: Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих хөтөлбөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.13)


09:30 цагт "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь" хэлэлцүүлэг “Holiday inn” зочид буудлын хурлын зааланд болно. Хэлэлцүүлэгт БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, Мэргэжлийн Хяналтын газрын төлөөллүүд оролцоно.

10:00 цагт “Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаа "Blue Sky"-ийн Кристал танхимд болно. Утас: 80151098

10:00 цагт: Нийслэлийн агаарын чанарын талаар БОАЖЯ-д мэдээлэл хийнэ. Утас: 94044104

14:00 цагт Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэн Русский Дом (хуучнаар Оросын шинжлэх ухааны төв)-д болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top