24 ЦАГТ: Ковидын 284 тохиолдол батлагдаж, 3 хүн эндлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 11

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.11)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 284 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан гурван /2 эмэгтэй, 1 эрэгтэй/ хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 166
  • Орон нутагт - 116
  • Зөөвөрлөгдсөн - 2

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3602, гэрийн хяналтанд 6534 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 621 нь хүүхэд, 130 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 371 хүний бие хүнд, 65 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(66.181.191.252) 2021 оны 12 сарын 11

5-11 насны хүүхдүүддээ вакцинаа хийгээч өвчлөгсдийн ихэнх нь хүүхэд бна ш дээ

0  |  0
Top