24 ЦАГТ: Ковидын 286 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндлээ

2021 оны 12 сарын 10

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.10)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 286 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан хоёр /1 эмэгтэйш, 1 эрэгтэй/ хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 149
  • Орон нутагт - 137

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 41-60 настай - 1
  • 80-аас дээш насны - 1

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3626, гэрийн хяналтанд 7076 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 727 нь хүүхэд, 151 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 430 хүний бие хүнд, 71 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top