О.Батбаяр: Мутаци дархлаа султай хүний биед үүсдэг

2021 оны 12 сарын 03

ЭМЯ-аас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээлэл дээр "Омикрон" шинэ хувилбартай холбоотой дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Батбаяр өглөө

(2021.12.03)


Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад арваннэгдүгээр сарын 26-ны өдөр "Омикрон" хувилбар бүртгэгдсэн. Мөн тус улсад "Бетта" хувилбарыг илрүүлж байсан. Бетта хувилбартай харьцуулахад шинэ бүртгэгдсэн хувилбарыг богино хугацаанд нээж, мэдээлснээс шалтгаалан олон мэдээлэл, түүн дотроо энэ хувилбар нь халдварлах чадвар вакцинын нөлөө, эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх, оношилгоо хэрхэн өөрчлөгдөх, нас баралт, геномын судалгаагаа эрчимжүүлэх уриалгыг хүргэсэн.

ӨАБНУ-ын эрдэмтэд геномын судалгааг тогтмол хийж, ДЭМБ болон бусад улсуудтай эрт хуваалцаж, энэхүү шинэ хувилбарын мэдээллийг хүргэснийг ДЭМБ-аас сайшаасан байна.

 

Тохиолдлын тоо эрс өсөх нь шинэ мутаци үүссэний шууд бус нэг шалгуур болдог. ӨАБНУ-д арваннэдүгээр сарын эхээр өдөрт 250 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сарын 26-нд өдөрт 2500 болтлоо өссөн. Өчигдрийн байдлаар өдөрт 4500 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь шинэ мутацитай холбоотой. Мөн тухайн улсын иргэдийн дөнгөж 24 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байгаа нь нөлөөлж байна.

Тус улсын судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлсэн. Ер нь мутаци дархлаа султай хүний биед үүсдэг ба энэ мутаци мөн дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж ӨАБНУ-ын эрдэмтэд оношилсон.

ДЭМБ-аас зарласнаар 25 улсад "Омикрон" хувилбар бүртгэгдээд байна. Үүнд:

1. ӨАБНУ-аас гадна

2. Ботсвана-19

3. Нигер-3

4. Их Британи-22

5. Белги-1

6. Бразил-3

7. Чех-1

8. Франц-1

9. Герман-9

10. Хонгконг-4

11. Израил-4

12. Итали-9

13. Япон-2

14. Голланд-16

15. Норвеги-2 (Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсад Крисмасын баяр тэмдэглэсэн 40 орчим хүн омикрон халдвар авчээ)

16. Испани-2

17. Португал-13

18. Швед-3

19. Канад-6

20. Дани-4

21. Арабын Нэгдсэн Эмират улс

22. Саудын Араб
 

ДЭМБ-ын зүгээс эрсдэлд суурилсан хөл хорио хийхийг зөвлөж байгаа. Бүртгэгдсэн бүх улсад хөл хорио хийхгүй. Эрсдэлийн үнэлгээ хийж жагсаалтад оруулахыг улс орнуудад уриалсан байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top