Сургалт, хэлэлцүүлэгт удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа

2021 оны 11 сарын 23

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Хүүхдэд ээлтэй орон нутаг-гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах нь” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн орчин, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, сааруулахад хувь нэмрээ оруулах нь, коронавируст халдварын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр танхимын сургалт хийлээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутаг хариуцсан зөвлөх Б.Зояа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах бодлого, эрх зүйн болон төлөвлөлтийн баримт бичгийг хүүхдэд ээлтэй байдалд хийсэн дүн шинжилгээ, зөвлөмж, гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөлт хийх заавар”-ын  талаар цахим танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.

Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн 18 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн зэрэг 54 удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top