"BARILGA EXPO 2021" үзэсгэлэн үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй салбарын томоохон арга хэмжээ болох "BARILGA EXPO 2021" үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспод өчигдөр /2021.09.09/ нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулагдаж байна.

Нээлтийн ёслолд Барилга, Хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Гүнболд болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, Дэд захирал Д. Ибрай, ТОСК-ийн захирал Л.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд, МБҮА-ийн Захирал Л. Хулан, МБМҮХ-ны менежер Г. Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол групп” ХХК-ийн маркетинг хариуцсан дэд захирал Г. Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” ХХК-ийн Захирал П. Лхагвадорж, “Тэсо пропертис групп”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Сүүлийн хоёр жилд ковид цар тахал дэлхий даяар тархаж, улс, орнуудын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт сөрөг нөлөөллийг үзүүлсээр байна. Энэ нь манай улсыг тэр дундаа барилгын салбарыг ч тойрсонгүй, барилгын гол нэрийн импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах, үнэ өсөх, хомсдол үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Тиймээс импортыг орлох, дотоодын барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдэж, бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрлээ. Гэсэн хэдий ч их хэмжээний валютыг гадагш нь урсгадаг импортыг орлох зарим нэр төрлийн барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад экспортлох хэмжээний хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулах тал дээр анхаарч ажиллах цаг болсон байна. Барилгын чанар материалын чанараас ихээхэн хамааралтай. Өнөөдөр барилгын материалын 40 хувийг шинжилгээнд хамруулж байгаа нь чанарын хяналт ямар түвшинд байгааг харуулж байна. Барилгын материалын үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүнийхээ чанарыг хянадаг лабораторитой байх, лабораториудын шинжилгээний үр дүнг эцэслэн хянадаг лавлагаа лаборатори байгуулах шаардлага ч тавигдаж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Замын-үүд боомтод барилгын материалын сорил, шинжилгээний түргэвчилсэн лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Мөн 2020 оны 10 дугаар сараас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг 3 дахин нэмэгдүүллээ. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 727 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зээлийг 9,661 зээлдэгчид олгоод байна. Энэхүү зээлийг 76 хувийг нийслэлийн, 24 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байна. Цаашид жил бүр 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтэд шийдвэрлэж, барилгын компаниудын борлуулалтыг дэмжинэ.

Үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй ААН байгууллагууд нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт техник технологи, захиалга авч буй шинэ сууцны төсөл хөтөлбөрүүд, барилгын материалуудаа иргэд олон нийтэд танилцуулж эхлээд байна. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болоод оролцогч компаниудын бүтээгдэхүүн, барилгын материал, шинэ орон сууцны мэдээллийг онлайн хэлбэрээр www.barilgaexpo.mn сайтаас шууд LIVE-р хүлээн авч үзэх боломжтой юм байна. 

 

“Барилга Эм Эн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл:

-Энэ жилийн үзэсгэлэн цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Энэ жил барилгын салбар нэлээд уналтад орсон. Иймд салбарынхныгаа дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.  Оролцож байгаа компаниудын чанар, чансаа жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Түүхий эдийн хомсдлоос үүдэлтэй үнийн хөөрөгдөл байгаа ч төслөө хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч байгууллагуудаас үзэсгэлэнг үзэгч, худалдан авагч нарт зориулан бараа бүтээгдэхүүндээ хямдрал, урамшуулал, хөнгөлөлтийг зарладаг билээ. Энэ удаад дараах компаниуд урамшуулалтай үзэсгэлэнг нээж байна. Үүнд: 

  1. “Эрхэт Монгол групп" ХХК  City Residence хотхон 100 хувь төлөлтөд 50% хүртэлх урамшуулалтай 
  2. “Тэсо пропертис” ХХК-н  2021 онд шинээр хөгжүүлж буй Active garden residence, “ALPHA ZONE” төсөл орон сууцнууддаа төлбөрийн нөхцөлөөс хамааран хямдрал, урамшуулал санал болгоно.
  3. Монкон констракшн ХХК 360 Mandala residential tower болон Мандала гарден хотхондоо нийт үнийн дүнгийн 19 сая хүртэлх хөнгөлөлт, дулаан зогсоолын хөнгөлөлт 
  4. "Баухаус" ХХК - Герман халаалт, халуун ус бохир цэвэрлэх байгууламжийн цогц шийдлийн үйлчилгээндээ тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлнэ. 
  5. "Алтан тэвш орд" ХХК" - Тион агааржуулагчдаа үнийн дүнгээс 100,000₮-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  6. "Борхойн Үүр" ХХК - Барилгын материалууддаа үнийн дүнгээс 5%-ийн хямдрал зарлана. 
  7. "Нано хийтинг" ХХК - Халдаг будаг, халдаг паркет худалдан авсан тохиолдолд үнийн дүнгээс 10%-ийн хямдрал зарлалаа. 
  8. "Улаанбаатар пропертиз" ХХК - Намрын онцгой урамшуулал 10% пентхаус 3-6 өрөө+ стандарт 3 өрөө 107,5мкв
  9. "Андын зам констракшн" ХХК - Дээдсийн өргөө хотхон, наран вилла хотхон, зэндмэнэ эрдэнэ хотхондоо үнийн дүнгээс тодорхой хувиар хямдруулана.
  10. "Севен стар" ХХК - SEVEN STAR residence & shopping mall орон сууцандаа 7%, 9%, 12%-ийн хөнгөлөлттэй.
  11. "ДЕЛЬТА ЭЛЕВАТОР" ХХК - KLEEMANN группийн Евро стандартын цахилгаан болон урсдаг шатны борлуулалтын дараах 24/7 техник үйлчилгээ. EVENT ONLY SPECIAL OFFER 2% /2021 оны 09-р сарын 30-аас өмнө ЗАХИАЛГЫН ХУУДАС баталгаажуулбал 2%-ийн хөнгөлөлт эдэлнэ/
  12. "ФҮЖИ ДЕВЕЛОПМЕНТ" ХХК - Хан уул цогцолбор хотхоны С блокийн орон сууцны захиалгын урьдчилгааг 40%-аас дээш төлж захиалсан тохиолдолд мкв тутмаас 100.000₮ хөнгөлнө.
  13. УБ Групп - Seoul Garden цогцолбор хороололдоо худалдан авалт хийсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөх. 
  14. "Нарны эх групп" ХХК - Gegeen minimalist life partners хаус хороолол. 1мкв тутмаас 100,000₮ хямдарна.
  15. "Ай Энд Жи Интернэшнл" ХХК - Баянзүрх хороолол орон сууцны төсөл, “Бурхант вилла” амины орон сууцны төсөлдөө үнийн хямдрал болон бэлэгтэй худалдаатай.
  16. "Юнитра" ХХК - Тоног төхөөрөмждөө хөнгөлөлтийн эрхийн бичигтэй.
  17. "Каса Ди Луссо" ХХК - Барилгын дотоод заслын материалын зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүддээ урамшуулал зарлана.
  18. "Юнайтед платинум" ХХК - Яармагийн Тайны аманд баригдаж буй ХАУС ТӨСӨЛдөө урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгээс хамааран урамшуулал үзүүлэх боломжтой.
  19. "Жи Юу Скай Групп" ХХК  - Үзэсгэлэнгийн хугацаанд хямдралтай үнээр захиалга авна.
  20. "Макс Шил" ХХК - Шил, шилэн хийц эдлэлдээ хөнгөлөлт үзүүлнэ. 
  21. "Монгол угсаа констракшн" ХХК - White hill apartment-д захиалга өгсөн эхний 10 захиалагчдад 10% хямдралтай. 
  22. "Эй Ди Констракшн" ХХК - Sky Smart Apartment орон сууцанд үзэсгэлэнгийн өдрүүдэд гэрээ хийсэн захиалагч бүртээ гал тогооны тавилга, үүдний өрөөний шүүгээ бэлэглэнэ. /хос тавилгын урамшуулалтай/
  23. "Сан ми кемикал" ХХК - 2 бүтэцтэй төмрийн будаг болон Шалны резинэн будагндаа 10 хувийн хямдралтай.
  24. "Экспресс Солюшн" ХХК - Испани плитандаа 3-5% хямдралтай.
  25. "Пөөрл Сити" ХХК Халаалтын системийн радиаторт 5%-н хөнгөлөлт үзүүлнэ.
  26. "Адептио" ХХК - Герман Улсын Zehnder, Hoxter, Wolf брэндийн халаалт, агаар сэлгэлтийн барааны хямдрал 5-10%.
  27. "Сигмон реалти" ХХК - Төслөөс 20-25%
  28. "Си Би Ай Ликүйд" ХХК - Ахуйн тосол, гар ариутгагчдаа үзэсгэлэнд хүрэлцэн ирэгчдээс рандомоор азтан шалгаруулж гарын бэлэг өгнө. (Үнэ төлбөргүй, хүн бүр оролцох боломжтой)
  29. "Нартын Голомт" ХХК - Цахилгаан халаалтын тогоо. хэрэглээний халуун усны бойлоор, цэвэр усны хоолой холбох хэрэгсэл, ган хэвлэмэл радиатор зэрэг бүх бараандаа 5 хувийн хөнгөлөлттэй. 
  30. "Минж занд" ХХК - Шалны халаалтдаа 5%-н хямдралыг зарлалаа. 
  31. "ДБ Панел Систем" ХХК - Полистирол сэндвич хавтан, дулаалгын хөөсөнцөр хавтандаа үзэсгэлэнгийн үеэр захиалга өгвөл үнийн дүнгээс тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлнэ. 

Иймд үзэсгэлэнг үзэгч та барилгын материал болон шинэ орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэнд хүрэлцэн ирж дээрх урамшуулалд хамрагдах боломжтой. 

Бид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөн, ажиллаж байгаа бөгөөд вакцины 2 дахь тундаа хамрагдсан Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН

Хамтран зохион байгуулагч: БХБЯамБХТөвМБҮАссоциаци

Ерөнхий ивээн тэтгэгч: "Эрхэт Монгол групп" ХХК, Teso Properties LLC

Ивээн тэтгэгч: Монкон Констракшн ХХК 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top