Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх ЗАМЫГ ХААНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 249 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутагт хоёр хүн гэмтжээ. Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 63 орон нутагт 16 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан энэ долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх автомашины замыг хааж, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Мөн тухайн өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд 28-ны бямба гарагт тэгш дугаартай, 29-ний ням гарагт сондгой дугаартай автомашинууд тус тус хөдөлгөөнд оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахрхаөр(103.50.206.95) 2021 оны 08 сарын 26

Тархины саажилттай хэдэн лалар жолооч нарт зориулаад замаа шинэчлээд хэрэггүй дээ одоо багтахгүй байна орцны үүд таглаж байна.

0  |  0
Top