АЙЛЧЛАЛ: Есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ЗАМ ХААНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарсан байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана.

Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хөтөлбөртэй байна.

Тус айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэх бөгөөд айлчлалаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалсан юм. 

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)
 

Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр    

18:30    Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр  

10:00    “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/

Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар    

09:00    Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/
09:30    Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/
10:20    Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/
11:00    Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10    Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00    Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/

Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр    
10:00    Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/
16:00    Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/

Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр    
09:30    Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ
              “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно
11:30    Үдэх ёслол
            “Чингис хаан” олон улсын нисэх буудал
12:00    Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20    Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.117) 2023 оны 09 сарын 01

Пап ламтан олон хоног үам хаалгахнээ уб ын түгжрэл сонин бгаан байхдаа

0  |  0
Zochin(140.228.59.50) 2023 оны 08 сарын 31

Ter hunii ireh yahav,, heden tsagaas haaguur zam haah mashrutaa todorhoi uguuchee,,,, Zamiin tsagdaagiin gazar aaaaaa

1  |  0
(76.105.223.57) 2023 оны 08 сарын 23

Гэгээн ширээт улс гэж юу хуцаад байгаан бэ. Бүх дэлхий Ватикан гэж улсыг л мэднэ.

1  |  0
Top