У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.

Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, мал, эд материалын их хэмжээний хохирол учрах болсон. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л хэд хэдэн аймгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурганд 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдаж нөхөж баршгүй гарз тохиож байлаа. “Нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн энэ үед байгаль экологи, ялангуяа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гамшгаас хамгаалахад Зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд буюу ирэх зургаан жил үүнд онцгой анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Арми жинхэнэ эр хүн болгодог, өрхийн тэргүүн бэлтгэдэг салбар байхын тулд алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулах, бүх шатанд сахилга бат, хариуцлагыг чангатгах, цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллах зэргийг чиглэл болгов. Мөн салбарын хөрөнгө оруулалт болон бусад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumenjargal(46.166.139.111) 2021 оны 08 сарын 13

Mongol ulsiin oiriin hugtsaand shiidwerleh chuhal asuudal bol mongol orniig mine bvhelden bvrheed bui tsoljilt yum. Ene asuudal mongol hvn bvrin asuudal shuu. \nEok maan ene asuudliig barij awch ajillaj baigaan tun talarhuushtai hereg baina

0  |  0
Batnorow(183.177.98.42) 2021 оны 08 сарын 12

Delhiin uls ornuud zewsegt hvchendee hmgiin ih tosow blon anhaaral handuuldag. Mongol uls ch gsn odo ingeh tsagn blson zewsegt hvchin bol uls orniii gol tsom shvv ....

0  |  0
Top