Бүсгүйчүүдийн “краш” болсон Том Дейлигийн тухай 10 баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Их Британийн усанд шумбагч, Токиогийн олимпын 10 метрийн үсрэлтийн аварга Том Дейли олны анхаарлыг татаж байна.

Эмэгтэйчүүдийн усанд шумбалтын шигшээ тоглолтыг үзэнгээ юм нэхэж суугаа Томыг олон бүсгүй крашилсан.

Түүний талаарх 10 баримтыг хүргэе.



Том Instagram-д нэхмэл болон гар урлалын өөрийн пэйжтэй. Тэрбээр олимпын тэмцээнийхээ дундуур Их Британи, Японы төрийн далбааг нэхжээ.
 


Том Дейли олимпын аварга, хошой хүрэл медальт, дэлхийн гурав, Европын таван удаагийн аварга.
 


Том ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан тамирчин.
 


Түүний нөхөр нь Америкийн кино найруулагч, зохиолч, продюсер, Оскарын шагналт Дастин Лэнс Блэк юм. Тэд 2013 оноос үерхэж, 2017 онд гэрлэсэн.
 


Том Дейли 27 настай бол нөхөр нь 47 настай.
 


Том болон түүний хамтрагч Матти Лиг Токиогийн олимпоос алтан медалийн болзол хангахад нөхөр Дастин болон ээжийнх нь баярлаж буй агшин сошиалд түгсэн билээ.
 

 

Том Дейли, Дастин Блэк нар 2018 онд тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болсон.

 

 


Дастин Лэнс Блэк нь “Харви Милк” киногоороо Оскарын Шилдэг эх зохиол төрөлд ялалт байгуулсан билээ.
 


Хосууд Лондонд амьдардаг.
 


Томоос бэлгийн чиг хандлагаа хэрхэн хүлээн зөвшөөрсөн талаар асуухад “Би бүсгүйчүүдтэй ч үерхэж үзсэн. Гэхдээ Лэнстэй танилцаад эрэгтэй хүнд илүү татагддаг гэдгээ мэдэрсэн” гэжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.220) 2021 оны 08 сарын 07

Amitan bish .mongold er xvntei suuval xetsvv bna.

0  |  0
Зангараг(202.179.26.73) 2021 оны 08 сарын 04

Хүн биш амьтан байж.

1  |  0
Oogii(202.9.47.28) 2021 оны 08 сарын 03

Aztai xos bna.

0  |  0
Top