Олимпын морин спортын гурван төрөлтийн аваргууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Токио-2020 олимпын морин спортын ганцаарчилсан гурван төрөлтийн тэмцээнд Германы унаач Юлиа Краевски түрүүлжээ.

Мөнгөн медалийг Их Британийн тамирчин Том Макюэн, хүрэл медалийг Австралийн Эдрю Хой хүртлээ.

Харин багийн гурван төрөлтийн тэмцээнд Их Британийн баг түрүүлж, алтан медаль авчээ.

Мөнгөн медалийг Австрали, хүрэл медалийг Францын унаачид хүртэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top