Туркт “Дельта+” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Коронавирусний “Дельта+” хувилбараар халдварласан гурван тохиолдол анх удаа Туркт бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ.

Истанбул зэрэг гурван мужид эдгээр тохиолдлууд бүртгэгдсэн байна. Бүх гурван тохиолдол коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй байжээ. Тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Харин тус улсад бүртгэгдсэн “Дельта” омгоор 30 мужийн нийт 286 хүн халдварлажээ.

Турк улс өнгөрсөн нэг болон дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын “Sinovac Biotech” компанийн “CoronaVac” вакцин болон АНУ, Германы хамтран гаргаж авсан  “Pfizer/BioNTech”, ОХУ-ын “Спутник V” хэрэглэж эхэлжээ. Туркийн эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсын 36 сая иргэн эхний тунгаа, 16 сая иргэн хоёр дахь тунгаа хийлгээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top