ДЭМБ: Вакцинууд коронавирусний “энэтхэг” хувилбарыг эсрэг үр дүнтэй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Коронавирусний эсрэг вакцинууд, оношилгооны хэрэгслүүд болон эмчилгээний эм бэлдмэлүүд Энэтхэгт анх илэрсэн коронавирусний B.1.617 мутацын эсрэг үр дүнтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

ДЭМБ энэхүү B.1.617 омгийг анхаарал хандуулах хувилбар гэж ангилжээ. Хэдийгээр энэхүү омог илүү халдвартай ч коронавирусний эсрэг гаргаж авсан вакцинууд, оношилгооны хэрэгсэл, эм бэлдмэлүүд үр дүнтэй хэвээр байна гэж ДЭМБ онцолжээ.

“The Straits Times” хэвлэлийн даваа гарагийн дугаарт гарсан нийтлэлд Сингапурын Үндэсний их сургуулийн профессор Тэк Ик Ин “энэтхэг” хувилбар айдас төрүүлэхүйц хурдтай тархаж буйг дурджээ. B.1.617 омог хүн төрөлхтний урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй цар тахлын хүчтэй давлагаа үүсгэж болзошгүй гэж эрдэмтэн үзэж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Энэтхэгийн Засгийн газар коронавирусний шинэ омог илэрсэн тухай мэдэгдсэн билээ. Энэхүү омогт давхар мутац илэрсэн нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Эдгээр мутац нь сорьцын 15-20 хувьд илэрсэн ба “британи”, “өмнөд африк”, “бразил” хувилбарт байдаггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2021 оны 06 сарын 01

Enetheguudiig sain shalgaj tusgaarlaarai ee???!! Enethegt hamgiin aimshigtai mutashi bn shuu.Bitgii onhots huurguj ayalal juulchilal hiine geed huuruud bailgui EM iin salbartaa Ebrop bolon busad undur hugjiltei ornuudiin tehnik t/t iig mungu hairlajgui nebtruul?\n

0  |  0
Top