Архангай аймаг PCR шинжилгээний аппараттай боллоо

2021 оны 03 сарын 22
Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас хуваарилсны дагуу PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо.
 
Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэллээ. PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусний халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
 
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
 
Дашрамд өнгөрсөн өдрүүдэд Чулуут, Хайрхан, Батцэнгэл сумдад тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус PCR аппаратаар хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top