АРХАНГАЙ: Аймгийн музейг бүрэн камержуулна

2021 оны 02 сарын 08

Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргал Хөгжимт драмын театр, Аймгийн Музейн ажилчид болон байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Ирэх жилүүдийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж ажиллахаар заасан. Иймд аймгийн Төрийн албан хаагчдаа шат дараатайгаар орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна хэмээн Засаг дарга Д.Золжаргал энэ үеэр хэллээ. Мөн аймгийн Музейн үйл ажиллагааг дэмжиж, цаашид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нутгийн ард иргэддээ таниулан сурталчлах зэрэг олон олон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнийг дагаад тус байгууллагууд дээр шийдвэл зохих, цэвэр бохирын шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал, Музейн үзвэрүүдийг хамгаалж хянах бүрэн камержуулалтын ажлуудыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэв. Тиймээс холбогдох материал, судалгаа шинжилгээний тооцоололыг хийж ирүүлэхийг холбогдох алба хаагч нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top