Хойд Солонгос ОХУ-аас "Спутник V" вакцин авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20


БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-аас "Спутник V" вакциныг худалдаж авсан талаар Японы "Асахи" сонинд мэдээлжээ. Хойд Солонгос мөн Хятадаас биеийн халуун хэмжигч төхөөрөмжүүд худалдаж авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эрх баригч Хөдөлмөрийн Намын гишүүд вакцинжуулалтад хамрагдсан аж. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун вакцин хийлгэсэн эсэх талаарх мэдээлэл олдоогүй гэнэ. Ким Жон Ун вакциныг олон хүн хийлгэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулсны дараа хийлгэх нь тодорхой гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд үзэж байна.

БНАСАУ-ын удирдагч одоогоор тус улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-д мэдээлж байгаа юм. 

Гэхдээ тус улс энэ оны нэгдүгээр сараас хойш хилээ хааж, хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Top