ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Өнөөдөр 2020.12.20. Энэ оны 355 дахь өдөр. Он дуусахад 11 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүний эв нэгдлийн өдөр. Тэгвэл дэлхийн улс орнуудаас Макаод Хятадын засаг захиргааны тусгай бүс болсон өдөр бол ОХУ-д өнөөдөр Аюулгүй байдлын ажилтны өдөр юм.

Энэ өдөр Испанийн хаан Хуан Карлосын ууган охин Елена, Францын жүжигчин Элен Ролле, Оросын зохиолч, сэтгүүлч Дмитрий Быков, Америкийн кино найруулагч Тодд Филлипс, Оросын хоккейчин Андрей Марков, Английн хөл бөмбөгч Эшли Коул, Америкийн жүжигчин Жона Хилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1883 оны энэ өдөр Ниагарад АНУ, Канадыг холбосон анхны гүүр нээгджээ.

1924 оны энэ өдөр эх орноосоо урвасан гэж таван жилийн ял сонссон Адольф Гитлерийг Ландсбергийн шоронгоос сулласан байна.

1974 оны энэ өдөр Этиоп социалист улс болохоо зарлав.

1999 оны энэ өдөр Португал улс Макао арлыг Хятадад өгчээ.

2007 оны энэ өдөр II Элизабет Нэгдсэн вант улсын хамгийн өндөр настай хатан хаан болов.

 

  • Энэ өдөр үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top