Туркт COVID-той өвчтөнүүдийн тасагт гал гарч, найман хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Туркийн зүүн урд хэсгийн Газиантеп хот дахь Санко их сургуулийн эмнэлэгт гал гарч, найман хүн амиа алджээ. “Anadolu” агентлагийн мэдээлснээр гал коронавирусээр өвчилсөн хүмүүсийг хэвтүүлдэг эрчимт эмчилгээний тасгийн хүчилтөрөгчийн хангамжийн системийн эвдрэлийн улмаас гарсан байна.

Галын улмаас долоон өвчтөн газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ. 14 өвчтөнийг өөр эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Галын хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Top