Улаанбаатар хотод бүртгэгдсэн хавьтлуудын голомтыг ариутгажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Нийслэл Улаанбаатар хотод коронавируст халдвар кластер хэлбэрээр тархасан тул халдвар тээгч болон дам хавьтлуудын голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж дуусжээ.

“Нийслэл хотод бүртгэгдсэн хавьтлуудын голомт, гэр оронд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн найман баг ажиллаж, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Одоогоос дөрөв хоногийн өмнө тусгарлалтаас гарсан тээврийн жолоочоос халдвар илэрч, түүний маршрутыг тогтоон эхний болон дам хавьтлуудыг тодорхойлж эхэлсэн.

Нийтдээ дам хавьтлын 2800 гаруй хавьтагч тодорхой болж, одоогийн байдлаар ойрын хавьтлын нийт есөн хүнээс коронавируст халдвар илрээд байна.

Top