ӨРНИЙН ЗУРХАЙ: Хонины ордныхон маш амжилттай байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Хонь

Хувь заяа танд бэлэглэсэн бүхнийг хайрла. Хөсөрдүүлж, буруу замаар явах, ойр дотнын хүмүүсийн урмыг хугалах хэрэггүй. Энэ үйлдэл ихэвчлэн энэ ордны эрчүүдэд илүү хамаарах болно. Урлаг уран сайхантай холбоотой аливаа шалгаруулалт, тэмцээн уралдаанд оролцоход амжилт олох болно. Та ховорхон тохиох азтай учирч мэднэ.

Үхэр

Өөрийн хувьд олон сайхан хүмүүстэй уулзаж, тэдний заавар зөвлөмж, нөхөрсөг ярианаас таашаал авч, урам зориг авна. Харин таны уужим сэтгэл, илэн далангүй байдал, итгэмтгий занг тань хэн нэгэн ашиглаж болзошгүй. Таны хувьд маш таагүй мэдрэмжийг мэдэрч, сэтгэлээр унах болно. Хайр дурлалын асуудал эсрэгээрээ маш таатай, аз жаргал авчирна.

Ихэр

Таны хэвийн бус бодол тань зарим нэг таагүй уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд удирдлага нартайгаа үл ойлголцолд хүргэж мөн хамтрагчийнхаа дургүйг хүргэж болзошгүй байна. Энэ мэт таагүй асуудлууд тулгарч мэдэх тул үүнд бэлтгэлтэй байгаарай. Биеэ тоосон, бардам зан таагүй байдалд оруулдгийг бүү мартаарай.

Мэлхий

Өөртөө дааж давшгүй ачааг үүрүүлж, ачаалал авах өдөр. Ойр дотнын хүмүүс болоод гэр бүлийнхээ хүмүүсийн төлөө өөртөө ахадсан үүрэг хүлээж магадгүй. Эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Сайтар тооцоолж хийвэл үл хөдлөх хөрөнгө нэмэгдүүлэх хамгийн боломжит үе ирсэн гэдгийг санаарай.

Арслан

Өөрийн сул талд бууж өгөх буюу бусдын нөлөөнд автсанаас болж өөрт сайн ханддаг хүмүүсийг гомдоож магадгүй. Элдэв хов жив, муу явуулгаас сэрэмжилж байхыг зөвлөж байна. Туйлын болгоомжтой байх өдрүүдийн нэг болно. Зөн совин, эрүүл саруул ухаандаа итгэхэд алдаа гарахгүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлээрэй.

Охин

Энэ ордны бүсгүйчүүдийн хувьд санхүүгийн хувьд тогтвортой өдрүүдийн нэг. Танд илүү зарцуулалт хэрэгтэй, эсвэл бүх зарлагуудаас давсан ашиг байгаа бол буяны үйлсэд зориулаарай. Таны сайхан сэтгэл, үйлдсэн буян тань хэд ахин үржигдэж танд ирнэ гэдэгт итгээрэй. Харин хайр сэтгэлийн өрнөл таатай, болзоо тань тааламжтай болно.

Жинлүүр

Алдагдаж гээгдсэн амьдралын баяр баясал, тэнцвэрт байдлаа эргүүлэн олж авна. Ойр дотнын хүмүүстэй холбоотой таатай сайхан мэдээ мэдээллийг хүлээн авна. Та санхүүгийн хязгаарлагдмал, хомсдолтой байдалтай байсан ч дааж давахгүй их өр хийх хэрэггүй бүр танд боломж байсан ч хамаагүй. Ард нь гарах үр дагавар, ирээдүйгээ ч тоолгүй эрсдэл гаргах хэрэггүй.

Хилэнц

Яаралтай давчуу, барагдахгүй их ажилтай байсан ч ажлаа түр ардаа орхиж хувийн амьдрал, хувийн асуудалдаа цаг гаргах, бүхнийг зориулахыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн хувьд бүх зүйл бүтэмжтэй, туйлын баяр баясгалан, аз жаргалтай байх бөгөөд ялангуяа ганц бие хүмүүсийг болзоо, гэнэтийн уулзалтууд хүлээж байна. Гэнэтийн таатай зүйлүүд ар араасаа гарч ирнэ.

Нум

Хэт хөнгөмсөг, эсвэл хэтэрхий хашир зан гаргаж байж ойр дотнын хүмүүсийн дургүйг хүргэхээс сэрэмжил. Гэр бүлээрээ амарч зугаалах, ном унших, хоббигоо хөгжүүлэхэд тохиромжтой. Сансрын энергийн өөрчлөлтөд бэлд. Үүссэн нөхцөл байдалд тохируулан хэлэх, ярих үгээ сайн цэнээрэй, урьдаас бэлдсэн ч гэмгүй байна.

Матар

Эрчүүдийн хувьд гэр бүл, ханьдаа анхаарал халамж тавихгүй бол харилцаа тань сэвтэж болзошгүй. Зарим хүмүүс бардам зангаасаа болж асуудлыг дэвэргэж магадгүй. Богино хэмжээний аялалд гарах, салхинд алхах зэргээр толгойгоо сэргээгээрэй. Зөн билэг, бөө удган зэрэг далдын хүчинд хэт итгэж найдах хэрэггүй.

Хумх

Сэтгэлд хүрэхгүй, тааламжгүй мэдээ хүлээн авч үүнээс болж өөрийн ашиг сонирхлоо хамгаалан босох бололтой. Бодлогогүй алхам хийж, эрхэмлэж явдаг хүнээ гомдоохоос сэрэмжил. Та хувийн эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх тул зөвшилцөлд хүрэхийг хүсэхгүй байх. Энэ үйл явдлын үр дагавар хожим хойно ч мэдрэгдэнэ. Үүнээс болоод гэр бүлд том зөрчил гарч, та өөртөө ч таалагдахаа больж мэднэ.

Загас

Хоосон мөрөөдөл, төөрөгдлөөсөө салахад хамгийн тохиромжтой байна. Нэг их хүч зарцуулалгүй олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Ямар ч асуудал тулгарсан таныг дэмжин туслах, танд гараа сунгах хүн эргэн тойронд тань олон байгаа тул та хүчтэй, чадалтай, олонтой хүн гэдгээ үргэлж мэдэх хэрэгтэй. Харин эрүүл мэндийг бэхжүүлэх тал дээр дорвитой анхаарахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top