"Эрдэнэт" үйлдвэр төлөвлөгөөгөө 100 хувиас дээш биелүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 696 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 107.6 хувиар, 354.5 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 108.1 хувиар тус тус биелүүллээ.

Мөн 870.7 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөний биелэлт 107 хувьд хүрсэн бол хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 103.2 хувиар биеллээ. Өөрөөр хэлбэл, баяжуулагчид хуурай жингээр  833.8 мянган тонн хүдэр боловсруулав. Хүдэр дэх зэсийн агуулга 0.450 хувь, молибдены агуулга 0.01710 хувьтай байсан бол зэсийн металл авалт 87.20 хувь буюу төлөвлөгөө 100.4 хувиар, молибдены металл авалт 112.6 хувиар биелсэн байна. Харин баяжмал дахь зэс, молибдены металл авалтын төлөвлөгөө 101.8-146.6 хувийн биелэлттэй гарчээ.  

Сарын эхний 10 хоногт 16083 тонн зэсийн баяжмал ачуулж, чанарын үзүүлэлт 101.5 хувиар, 205.9 тонн молибдены баяжмал ачуулж, чанарын үзүүлэлтийн төлөвлөгөөг 103.1 хувиар тус тус биелүүлж ажилласан байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн амыг (202.179.25.144) 2020 оны 11 сарын 12

Хүн амыг төөрөгдүүлэх гэсэн ямар ч утгагүй мэдээлэл байна. Эрдэнэт УБҮ ийн технологийн үзүүлэлт нэг иймэрхүү байсаар ирсэн. Монголчуудын баялагт гар дүрэх хүсэлтэй хүмүүсийн хийсэн ажил юм биш үү? Аан?

0  |  0
Top