Хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл НЭМЭГДЭЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2020.08.24/

Хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлага дэлхийн улс орнуудад ажиглагдаж буйг өнөөдрийн мэдээлэлд онцолж байна. Коронавирусний халдвараас сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг барих үйл ажиллагааг зарим их сургуулиуд, цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Манай улсын хувьд өчигдөр 271 хүн тусгаарлалтад шинээр оржээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарлаа. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол өнөөдрийн байдлаар 298 байна. 289 иргэн эдгэрч, эдгэрэлтийн хувь 96.9 байна. Эдгэрсэн хүмүүсээс 31 нь сувиллын ажиглалтад байгаа.

Эдгэрсэн 218 хүний ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж буй 9 хүний долоо нь биеийн байдал нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top