Г.Алтангийн өмгөөлөгч ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙГАА ТАНИЛЦАХ хүсэлт гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Шүүх бүрэлдэхүүн талуудын хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагт товлолоо.

"Жаст"-ын Ш.Батхүү нарын зургаан хүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(64.119.25.7) 2020 оны 08 сарын 05

Bathuu tulj, baidliig iim hemjeend hurgegsed il garsan deer bh

0  |  0
J(99.229.251.229) 2020 оны 08 сарын 08

Олон хүний хараал хүчтэй юм даа,, луйвардаж, залилсан бол бүх хөрөнгөө улс авнаа!!! Юу тарьна түүнийгээ хураадаг жамтай!!!

1  |  0
Зочин(202.9.40.88) 2020 оны 08 сарын 05

засаг өөрийн мафид хамааралтай луйварчдаа түүж хэл ам дарах төдий л юм болж байна

0  |  0
. (176.41.229.101) 2020 оны 08 сарын 05

Yu ch hiij chadah shinjtei sejgiin avgai

0  |  0
Уууууу(66.181.181.222) 2020 оны 08 сарын 05

Энэ чавганцыг буудчих юмсан . Оросод аль хэдийн нухцан даа

0  |  0
Top