ТАНИЛЦ: Засгийн газраас шийдвэрлэсэн ДӨРВӨН БАГЦ арга хэмжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Засгийн газрын өнөөдрийн /2020.05.06/ ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн яамнаас санаачлан боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулснаар Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж баталлаа.

Үүнд дараах ДӨРВӨН БАГЦ арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

1. 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна.

2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32.000 төгрөг,  118.2 мянган хүүхэд  тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авч байх юм.

3. Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6  мянган иргэн хамрагдана.

4. Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.  Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгоно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adsl(202.9.46.210) 2020 оны 05 сарын 07

ug ni irgen burt say gesen shdee huur ch bna mungu ni haanaas garah yum be\n

0  |  0
zochin(66.181.161.100) 2020 оны 05 сарын 06

Хэдэн ахмадуудаа яямаанаас доор үзэв үү? Сайдаа

0  |  0
Иргэг(122.201.22.210) 2020 оны 05 сарын 06

Засгийн газар маань ард түмэндээ боломжийнхоо хирээр тусалж дэмжиж байгаад талархаж байна амжилт хүсье

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 06

mongolchuud ihenh ni end tend tyreesiin bair bolon ah dyy hamaatan sadangiindaa amdarg hymyys byrtgeltei ch hyyhed byrtgeltei hayag deeree amdardaagui geed ogohgui asuudal gardag um baina lee shdee, ochson gazar bolgonoo byrtgyyleh bolomjgui tiim hyyhdyyd hohirch baina

0  |  0
Top