Том Хэнкс: Коронавирусийг ялсан ч бие сайнгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

63 настай жүжигчин Том Хэнксийн эгч Сандра түүний биеийн байдлын талаар мэдээлэл өгчээ. Том Хэнкс эмнэлгээс гарсан ч бие нь таагүй хэвээр байгаа гэнэ. Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс эхнэр Ритатайгаа Австралид байшин хөлслөн өөрсдийгөө тусгаарласан аж.

Эгч нь түүн рүү залгахад Том “Бүх зүйл тийм ч сайн биш л байна. Гэхдээ ер нь бол коронавирусийг ялсан” гэжээ.

Тэд Австралид киноны ажлаар явж байхдаа коронавирусний халдвар авсан юм. Австралид эмчилгээ сайн учир удахгүй зүгээр болно гэдэгт итгэж байгаагаа Томын эгч хэлжээ. Тэрбээр өөрөө мөн Италид карантинд орсон байгаа аж.

Том Хэнкс эрүүл мэндэд нь санаа зовниж байсан фэнүүддээ хандан “Одоо халуурахаа больсон. Гэхдээ надад их уйтгартай байна. Сав суулга, хувцас хунараа угаад унтахаар хэвтдэг” гэж Instagram-даа бичжээ.

Том болон түүний эхнэр Ритад тав хоногийн эмчилгээ хийсний дараа бие нь сайжирсан байна.
 

 

Top