Ч.Хүрэлбаатар: 10.2 тэрбумаар тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэлээ

2020 оны 03 сарын 18

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан өгч байгаа. Түүний өгч буй ээлжит мэдээллийг хүргэе.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдэд зохицуулалт хийж 10.2 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 638 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр
 

  • Зөөврийн рентген аппарат 16 ширхэг
  • Хяналтын монитор 43 ширхэг
  • Амьсгалын аппарат 32 ширхэг
  • Тариа, дуслын автомат шахуурга 105 ширхэг,
  • Утлагын аппарат 60 ширхэг
  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 70 ширхэг
  • халуун хэмжигч 141 ширхэг
  • Пульсоксиметр 105 ширхэг худалдан авч шаардлагатай газруудад хуваарилан хүргүүллээ.

 

Дэлхийн банкны 6  тэрбум төгрөгийн санхүүжилтээр

 

  • Суурин рентген аппарат 15 ширхэг
  • Зөөврийн рентген аппарат 12 ширхэг
  • Зөөврийн эхо аппарат 41 ширхэгийг худалдаж авах, нийлүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулж байна.

 

Эдгээр тоног төхөөрөмжийг одоогоор ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, 10 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Халхгол, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж, цаашид ирэх бусад тоног төхөөрөмжийг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилна гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.23) 2020 оны 03 сарын 18

иргэдийн чинь эрүүл мэндээс илүү эрхэм , эрдэнэ мэт хайрлах зүйл энэ төрд нэгээхэн ч байхгүй.одоо энэ цаг үед эх орноосоо хүсэж, эмч нартаа итгэж, иргэд бид өөртөө хариуцлага хүлээх л үлдсэн байна.

0  |  0
хандив (66.181.166.134) 2020 оны 03 сарын 18

улсаараа ард иргэд нь нийтээрээ хандив өргөөд өргөөд ганцхан 1 тэрбум төгрөг цуглаж бна ш дээ. Харин гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж илүү өгөөжтэй юм бна

0  |  0
иргэн(66.181.190.123) 2020 оны 03 сарын 18

Энэ новшнуудын идэж уусанаас болж

0  |  0
Zuv(202.9.47.23) 2020 оны 03 сарын 18

Zuv zub, irged bs hadiv tuslamjaa urgeljluulj bie bie demjih heregtei, bid buhni l tuluu shu de

1  |  0
Top