Иранд интернэтийг хязгаарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Иранд Засгийн газрын эсрэг жагсаал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн билээ. Эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор интернэт сүлжээг хязгаарлажээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг гаргасан Ираны Харилцаа холбооны сайдын эсрэг АНУ-ын Худалдааны яам хориг тавьсан байна. Мухаммед Жавад Азари Жахроми АНУ дахь хөрөнгөө битүүмжлүүлж, америк иргэдтэй харилцаа тогтоох эрхгүй болжээ.

Иранд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал улс даяар өрнөсөн юм. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амиа алдсан байна. Иранд болж буй үйл явдал олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхааралд байгааг холбогдох байгууллагууд мэдэгдэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top