ФОТО: Оддын Хэллоуин хэрхэн өнгөрөв

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Жил бүрийн 10-р сарын 31-ныг дэлхий даяар "Halloween" буюу "Сүнсний баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ өдөр хамгийн өвөрмөц костюмтай нэгэн олны анхаарлыг булаадаг бөгөөд Холливүүдийн одод энэ өдөр тун ч сонирхолтой дүрүүдэд хувирчээ. 

Ким Кардашиан энэ өдөр бидний сайн мэдэх "Цахиур чулуунынхан" хүүхэлдэйн баатрын дүрд хувирчээ

Харин түүний дүү загвар өмсөгч Кендалл Женнер бяцхан дагина болсон бол Каяли Женнер лусын дагина Ариэлийн дүрд хувирсан байна. 

Энди Кохен энэ өдөр найман сартай хүүгийнхээ хамтаар "Snoopy" хүүхэлдэйн киноны баатруудын дүрд хувирсан байна. 

Саяхан хуримаа хийсэн загвар өмсөгч Хэйли Бибэр энэ өдөр 1990-ээд онд хит болж байсан Лола туулайн дүрд хувирчээ. 

Загвар өмсөгч Жижи Хадид мөн л 1990-ээд оны хит "Маск" киноны гол дүрийн баатрын дүрд хувирсан байна. 

Харин түүний дүү Бэлла Хадид муур эмэгтэй болжээ

Алдарт загвар өмсөгч Ирина Шейк охины хамтаар "Минни Маус"-ын дүрд хувирсан байна. 

Дуучин Лэди Гага энэ өдөр бяцхан одой морь болжээ.

Загвар өмсөгч Хэйди Клум танигдахын аргагүй өөрчлөгджээ. Тэрбээр энэ өдөр харь гарагийн эмэгтэйн дүрд хувирч олныг гайхшруулаад амжжээ. 

1990-ээд оны стилийг бүрдүүлсэн олон одод дунд дуучин Мирая Кэри ч мөн багтсан байна. Түүнд рок стиль хэр зохиж байна даа?

Хэллоуины үдэш олон хүнд инээд бэлэглэсэн Бэнито Скиннер болон Тэррэнс Оконор нар Женнерийн охидыг ийн дуурайжээ. 

Олсены ихрүүдийн дүр ч мөн эздээ олжээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top