Алдарт "Анна Каренина" театрын тайзнаа амилна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман бол дэлхийн уран зохиолын реализмын үеийн сод туурвил юм. 

Тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн олон арван жүжиг, кино бий. Тэгвэл Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театр ирэх 2020 онд тайзнаа амилуулах гэж байна. 

Романаас сэдэвлэсэн жүжгийн зохиол Н.Пүрэвдагва бичиж, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, тайзны зураачаар Т.Ганхуяг нар тус тус ажиллажээ. 

Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top