АРХАНГАЙ: 3200 хүүхдийн 97,3 хувь нь шүдний өвчлөлтэй байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Архангай-2022” дэд хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Архангай аймгийн баруун бүсийн найман суманд мэргэжлийн шүдний эмч нар ажиллаж байна. Эмч нар хоёр баг болон хүүхдүүдэд шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж буй аж.

Мэргэжлийн эмч нарын нэг баг нь Жаргалант, Тариат, Цахир, Хангай суманд ажиллажээ. Дээрх дөрвөн сумын 18 хүртэлх бүх насны 3200 гаруй хүүхдийн шүдэнд үзлэг хийснээс 3116 хүүхэд буюу 97,3 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ. Үүнээс 2040 хүүхдийн шүдэнд тогтоц сайтай ломбо тавьсан байна. Өвчлөлийн тухайд Жаргалант, Цахир, Хангай сумын хүүхдийн шүдний өвчлөл өндөр байсан байна. Шүдний өвчлөлийн шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр хангалтгүй, шүдний эмчгүй, эцэг эхийн анхаарал, мэдлэг дутуу, зөв, зохисгүй хооллолтоос үүсч буйг мэргэжлийн эмч нар хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top