Өвөрмонголын химийн үйлдвэрт дэлбэрэлт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Өвөрмонголын Улаанцав хотын “Mongolia Yidong Group Corp. Ltd” компанийн химийн үйлдвэрт осол гарч, дэлбэрэлт болжээ. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар шөнө 02:55 цагт болсон тус дэлбэрэлтээр 3 хүн нас барж, 5 хүн гэмтсэн байна.

Ослын шалтгааны талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top