Өнгөрсөн онд БНХАУ-д 6.1 сая баррель түүхий газрын тос экспортолжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 07

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр өнгөрсөн онд БНХАУ-д 6.1 сая баррель түүхий газрын тос экспортолж 223.4 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлжээ.

Салбар яамны мэдээллээс харвал ирэх жилүүдэд газрын тосны экспортыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт сүүлийн үеийн техник технологийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах юм байна.

Өнгөрсөн онд нийт 6.4 сая баррель газрын тос олборлосны дийлэнхийг буюу 6.1 сая баррелийг нь Хятадын талд экспортолсон юм. Он гарснаас хойш улсын хэмжээнд 434.6 мянган баррель газрын тос олборлож, 388.7 мянган баррелийг нь экспортлоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(77.111.246.227) 2019 оны 02 сарын 08

Mongol ulsiin 4 jiliin shatahuuntai tentseh tosiig gargajee.

0  |  0
Top