Нийслэлийн МАН-ын Бага хурлын гишүүдэд нөлөөлөхийг завдаж байна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

2018 оны 9 дүгээр сар 21-ны өдөр Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм.

Тэгвэл Нийслэлийн МАН-ын 34-р Бага хуралдааны оролцогчдод нөлөөлөх зорилгоор “Ноцтой мэдээ” сонин тусгай дугаар гаргаж 12 нүүр бүхий гүтгэлгийн шинжтэй нийтлэл гаргасан тухай Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийсэн байна. Тэрбээр “Нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг харлуулах зорилготой олон гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч байна. Тэр бүрт хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл “Ноцтой мэдээ” сонин 12 нүүр бүхий тусгай дугаарыг 10 000 хувь хэвлэн тараахаар бэлтгэж байгаа болон Бага хурлын гишүүдэд нөлөөлөхийг завдаж байна. Тиймээс МАН-ын гишүүдийг худал гүтгэлэгт автахгүй байхыг уриалж байна. Бидэнд энэхүү гүтгэлгийн шинжтэй сониныг хэн гаргасан, хаагуур тараах тухай мэдээлэл ирсэн. Тиймээс бид МАН-ын хяналтын хороонд хандаад байгаа” гэжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.32.20) 2018 оны 09 сарын 19

Бусдын нөлөөнд автаж л байгаа бол өөрийн итгэл үнэмшил байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр бага хурлын гишүүд нь тогтсон итгэл үнэмшилгүй хүмүүс байх нь ээ дээ янз нь. Тийм биш бол энэ хүн юундаа ч бухимдах билээ.

0  |  0
Иргэн(64.119.26.228) 2018 оны 09 сарын 19

Арай хэтэрхий юмаа?! С.Батболдод боломж олгох нь зүйтэй?!

0  |  0
Top