Эммануэл Макрон олон улсын шагнал гардана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 05

 Франц, Герман болон Украины Ерөнхийлөгч нар энэ сарын 10-нд уулзах гэнэ. Эммануэл Макрон, Ангела Меркель, Петр Порошенко нарын уулзалт Германы Ахен хотод болох талаар ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Мартина Фиц мэдэгджээ.

Дээрх уулзалт нь Агуу Карлын нэрэмжит олон улсын шагналыг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд гардуулах ёслолтой холбоотойгоор болж байгаа юм. Германы Канцлер Ангела Меркель Эммануэл Макронд олон улсын шагнал гардуулах ёслолд Украины Ерөнхийлөгч Петр Порошенког зочноор урьсан байна. Тэд энэхүү арга хэмжээний үеэр гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэнэ.

Франц, Герман, Украины удирдагч нар дээд хэмжээний уулзалт хийвэл Украины нөхцөл байдлын талаар голчлон ярилцах аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 06

soliotoi merkel avgai fashilt poroshenkotoi naizlaad l , gemt hergiig ni hamgaalaad l ene delhiid er ni ynen um gej baina uu

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 06

ineedtei yu hiisen gej, ooriinh ni uls oron sonoltiin baidald orson yaduuchuud ni , ajilchid ajil hayaj heden jil sar bolj baihad, end tend ochij hudlaa yarisan nohor

0  |  0
Top