ОХУ Британийг үл тоолоо гэж дипломатуудыг нь хөөв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Их Британи улс Оросын дипломатуудыг тус улсаас гарахыг шаардсан билээ. Энэ нь ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбоотой аж. Оросын 23 дипломатыг Британиас явахыг шаардаж байгаагаа тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн. Түүнчлэн С.Скрипалийг Орост үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэргийн талаар тайлбар өгөхийг ОХУ-аас шаардсан юм. Харин ОХУ хариу өгөөгүй учир дээрх арга хэмжээг авчээ.

АНУ дахь Оросын Элчин сайдын яам Их Британид байгаа дипломат ажилтнуудаа дэмжиж байгаагаа илэрхийлж, болсон явдлыг Лондон үнэн зөвөөр харахгүй, өөр санаа агуулж байна гэжээ. ОХУ-ын зүгээс Сергей Скрипаль болон түүний охин Юлияг хордуулсан хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин Их Британи “Орос улс бидний шаардлагыг үл тоож, тайлбар өгөхөөс татгалзлаа” гэсэн байна. Британийн Ерөнхий сайд түүнчлэн Оросын дипломатуудыг тагнуулчид гэжээ. Тэднийг долоо хоногийн дотор Британийг орхин гарахыг шаардаж байгаа аж. Мөн ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нд Их Британийн өндөр албан тушаалтнууд болон хатан хааны гэр бүлийнхэн очихгүй гэжээ.

Эх орноосоо урвасан хэргээр 2004 онд 13 жилийн хорих ял сонссон Сергей Скрипаль нь тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдсан хүмүүсийг солилцох хүрээнд 2010 онд АНУ-д шилжжээ. Харин тэр жилдээ Скрипаль Их Британид шилжин суурьшсан байна. Түүнийг 33 настай охиных нь хамт Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teneg tereza eh ve!(71.246.212.129) 2018 оны 03 сарын 16

Esregeeree ih britani øørsdøø tailbar uguh ëstoi yum bishmbishuu!!!! Ulsiin irgeniig urvuulj avch uuriin orondoo amidruulj baigaad uuriinh ni orond hordogdoj nas barsan baihad ih Britain Opoc ulsad tailbar uguh ëstoi!!! Tegeheer manai web-iin angli hel deer medee orchuulj bichdeg orchuulagch setguulch angli helee arai sain surch amjaagui damjaandaa yavsaar baigaa anhlan suraltsagch anduurch oilgood aldaatai orchuuljee!!!

0  |  0
Заяа(202.9.41.202) 2018 оны 03 сарын 15

Дайн болохнээ энэ чинь одоо.

0  |  0
Zochin(27.123.212.133) 2018 оны 03 сарын 15

Baawgain oodoos haw hutsnaa bas.

0  |  0
Top