АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Окинава аралд шатжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Японы Батлан хамгаалахын сайд өнөөдөр нэгэн мэдэгдэл хийлээ. Энэ нь АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Окинава аралд газардсаны дараа шатсан тухай юм. Тус онгоц нь CH-53 загварынх байжээ.

Харин Япон улсын эрх баригчид энэ талаар хэлэхдээ, “Нисдэг тэрэг арал дээр сургалт явуулж байхдаа газардсан. Үүний дараа шатаж эхлэхэд тэнгэрт галын дөл ихээр харагдаж байсан” гэжээ.

Одоогоор АНУ-ын нисдэг тэрэгний багийнхан аюулгүй байгаа юм байна.

Мөн өмнө нь арванхоёрдугаар сард энэ төрлийн осол гарч байсан. Үүний улмаас таван хүн амиа алдаж байжээ.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top