Афганистаны эмэгтэйчүүдийг ”хөвгүүд”-ээр орлуулах ёсон

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Хүний санаанд оромгүй ёс заншилтай олон орон байдаг. Тэгвэл Афганистанд нэгэн аймшигт уламжлал бий болоод олон жилийг үдэж буй аж. Тус уламжлал нь өсвөр насны хөвгүүдийн нүүрийг будаж, охин шиг хувцаслаж, эрчүүд цугласан нууц уулзалтад бүжиглүүлж, эмэгтэйчүүд ил гарч болдоггүй нийгэмд эрчүүдийн бэлгийн дур хүслийг хангадаг байна. Энэхүү ичгүүрт уламжлалын нэрийг Бача Бази буюу “Бүжиглэгч хөвгүүд” гэдэг аж.  Тус заншлын хохирогчид нь 9-10 насны хүүхдүүд байх ба ядуу учир зарагдсан эсвэл хулгайлагдсан хөвгүүд байдаг байна. Тэдэнд багаас нь эмэгтэй хүн шиг уян налархай бүжиглэх, аяглах, хувцаслах, нүүр будах гэх мэт үйлдлийг хүчээр зааж, бусдын зугааг хангуулахын тулд төрөлх хүйснээс нь татгалзуулдаг байна. Хөөрхий хөвгүүд нууц үдэшлэгээс үдэшлэг дамжин, бусдын зугааг гаргаад зогсохгүй хөгшин, залуу гэхгүй эрчүүдэд хүчирхийлүүлдэг аж. Улмаар хөвгүүд нас бие гүйцэхийн хэрээр нийгэм байтугай гэр бүлдээ ч тоогдохгүй болохоос гадна дахин эрчүүдийн өмнө бүжиглэхэд нас нь хөгшдөж, нэгэнт эмэгтэйлэг өссөн учраас нийгэмд гарахад ч хүндрэл учирч амьдралын баталгаагүй болдог байна. Талибын дэглэмийн үеэс буюу ёс мэт тогтсон энэ уламжлал өнөөдрийн ардчилсан гэх Афганистанд оршсоор байгаа нь үнэхээрийн эмзэглэх асуудал юм. 

Афган эрчүүд нэгээс олон бача бази буюу бүжиглэгч хөвгүүд эзэмших нь нэг ёсондоо эрх мэдэл, эд хөрөнгийн илэрхийлэл гэж үздэг аж. Исламын шашны дэг ёсыг хатуу сахидаг энэ улсад эмэгтэйчүүд бүжиглэх байтугай гарын бугуйгаа ил гаргах цаашлаад гэр бүлийн эрэгтэй хүнгүйгээр олон нийтийн газар явах хориотой. Тиймдээ ч эмэгтэйчүүд ариун байх ёстой. Үүнээс үүдэн бага насны хөвгүүдийг хөнгөн нимгэн хувцаслаж, дунд эргэм насны эрчүүд ээлжлэн хүчирхийлдэг бэлгийн боолчлол байх л ёстой ёс мэт болжээ. Энэ уламжлалын талаар 2009 онд Афганистаны бүжигчин хөвгүүд (The dancing boys of Afghanistan) гэх баримтат бүтээл гарч дэлхий дахиныг цочирдуулж байв.

Афганистанаас бусад оронд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр эрүүгийн хариуцлагад татагдах ноцтой гэмт хэрэгт тооцогдох энэ явдлаас болж хохирсон хөвгүүд архинд орох, амиа егүүтгэх наад захын асуудал гэдгийг Афганистаны хүний эрхийн байгууллагууд мэдэгддэг. Харин зарим нь өөрсдөө хөдөө орон нутгаас бага насны хөвгүүдийг худалдан авах, хулгайлах зэрэг ажлыг хийдэг зуучлагч болж хувирдаг байна. Нууц байрлалд бүрэнхий гэрэлд шүлсээ савируулан, хуял тачаалтай харцаар ширтэх хөгшин эрчүүдийн өмнө 2, 3 цаг эцтэлээ бүжиглэснийхээ дараа тусгайлан зассан өрөөнд хүчиндүүлдэг тухайгаа бачи базигийн хохирогчид ярьдаг байна. Энэ уламжлалын талаар Монголд орчуулагдан гарсан зохиолч Халед Хоссейнигийн “Цаасан шувуу наадуулагч” номон дээр ч дурдагдаж байдаг. Эмэгтэйчүүд гэртээ сууж, ахуйн ажлаа хийж, хүүхэд төрүүлж өсгөх, эр нөхөртөө үйлчлэх үүрэгтэй. Харин нас залуу хөвгүүдийг хүүхэн шиг хувцаслаж бүжиглүүлэн, хүчирхийлж, хэрэгцээ шаардлагаа хангаж дуусаад хөсөр хаях нь дэндүү харамсалтай, шударга бус гэлтэй.


 Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.184.139) 2017 оны 10 сарын 10

Emegteichuudiig ariub bailgah gj ch geh shig ur huuhedeer erchuud zugaagaa gargaj buzar muuhaigaar gutaan doromjilj bhad tuumiig turiluulsen eh hun myanga ariun bgad yahiin teneg nowshnuud yumdaa

0  |  0
Зочин(172.58.142.130) 2017 оны 10 сарын 09

Ийм бузрын шашинг устгаж байвал таарна. Үүнийг уламжлал гээд байгаа юм уу

0  |  0
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 09

buzar yumaa er ch bolj torson tam baidag baih n

0  |  0
Ganaa(118.34.124.187) 2017 оны 10 сарын 09

Laluudiig hujaa nartai bailduulchbal goe bolno do kkk

0  |  0
Зочин(212.253.238.99) 2017 оны 10 сарын 09

Yamar buzartai uls geech ve

0  |  0
Top