Х.Пүрэвдаваа: Нуруу, нугасны өвчин нь бусад эрхтэнд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Уламжлалын анагаах ухааны их эмч Х.Пүрэвдаваатай ярилцлаа.

Суудлын ажил нь нурууны өвчин үүсэхэд нөлөөлдөг үү. Ер нь ямар шалтгаанаас  болж нурууны өвчин үүсдэг вэ?

-  Олон шалтгааны улмаас нурууны өвчин үүсдэг. Суудлын ажил ч гэсэн нэг шалтгаан болдог. Хэрэв нурууны өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Учир нь нуруу, нугасны өвчин нь бусад эрхтэнд нөлөөлдөг. Тухайлбал,  хүзүүний  нугалмын өвчний үед нуруу өвдөхөөс гадна толгой эргэх, чих шуугиж, хараа муудна. Харин бүсэлхий орчмын нугалмын өвчний  үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа доройтдог. Орчин үед бидний хэрэглэж байгаа  хоол хүнс, амьдралын буруу дадал хэвшил нь нурууны өвчинг үүсгэх томоохон шалтгаан болж байна. Мөн хүнд юм өргөх, сэтгэл санааны байдал, дасгал хийхгүй, бухимдлаа гаргахгүй, өндөр өсгийтэй гутал байнга өмсөх,  дэр болон орны матраас  нь нурууны өвчин үүсэхэд нөлөөлдөг

Нурууны өвчтэй болж байгаа эсэхээ ямар шинж тэмдгээр мэдэх вэ?

- Хүнд юм өргөхөд  нуруу татах, суугаа ажил хийдэг хүмүүс  ууц нуруугаар чилж өвдөх, хүзүү  хөшиж  толгой  байнга дүүрч өвдөх шинж илэрвэл нуруу өвдөж байна  гэсэн үг. Энэхүү шинж тэмдэг илэрвэл яаралтай  бариа хийлгэж,  цаашид гарах хүндрэлээс  сэргийлэх хэрэгтэй.

-  Нурууны өвчинг эмгүйгээр эмчилж болох уу?

- Болно. Нурууны эмчилгээнд хамгийн сайн үр дүнтэй зүйл бол уламжлалт бариа засал юм. Дараах өвчнүүдийг бариа заслаар эмчилж болно. Тухайлбал, аарцаг нурууны гажилт гэдэг нь сүүжний яс, ууцны ясны уулзвар хэсэг  өөрийн ороноо алдан гажихыг хэлнэ. Ингэж  гажсан  аарцаг яс нь хүний биед сөрөг нөлөөнүүдийг бий болгодог. Нурууны нугалам хооронд нугаснаас дарагдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд  дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад  толгой  байнга өвдөх зовиур илэрнэ

Хүзүүний хоёрдугаар үе  хоорондох мэдрэл дарагдахад  нүдний төвд өөрчлөлт орж  улмаар хараа муудна

Хүзүүний гуравдугаар үеийн  хоорондох мэдрэл дарагдахад  шилэн хүзүү хөших, халах  зовиур байнга илэрнэ

Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад  дал ,мөр үү хөшиж өвдөх зовиуртай

Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад  гар бадайрах ,чинэрэх  зовиур илэрдэг

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад  бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх  дэлсэж  тайван бус байдал зонхилно.

Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад  цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад  элэгний үйл ажиллагаанд саатал учирч  элэг нянг ихээр хурааж өгдөг.

Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад ходоодны  үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард  зовиурлана.

Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад  нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

Сээр нурууны 9,10,11 дүгээр үеийн мэдрэл  дарагдахад  бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

Бүсэлхийн  нэгдүгээр  үеийн мэдрэл дарагдахад  бүдүүн гэдэсний  өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад  мухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад  бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин  чинэрэх, хөлийн ул,  өсгий өвдөх зовиур илэрнэ. Энэ бүх өвчнийг илааршуулах бариа заслыг манай эмнэлэг мэргэжлийн өндөр түвшинд хийж байгаа.

 

-  Дээрх өвчнүүдэд ямар бариа засал хийх вэ. Тухайлбал танай бариа заслын төв  ямар эмчилгээг хийж байна?

-  31 хос мэдрэл дарагдах гээд бүхий л өвчний үед хийгдэх бариа заслыг манайх хийнэ. Мөн толгой, хүзүү, бүтэн бие, булчин суллах, цэгэн бариа,  гар засал гээд  нурууны өвчинг голчлон барьж  эмчилж байна. Үүний хажуугаар маш сайн үр дүнтэй галтай бумба, төөнүүр хийдэг.

- Танай эмнэлгийн хийж буй эмчилгээ хэр сайн үр дүнтэй вэ?

Бариа засал хийснийхээ дараа Голландаас оруулж ирсэн үе мөч, нурууны тосыг түрхэж өгдөг. Энэхүү тосыг давхар бариа засалтай хослуулснаараа үр дүн маш сайн байдаг.

- Эмнэлгийнхээ онцлог давуу талаас танилцуулж болох уу?

Манай төвийн аарцаг нурууны  бариа заслын онцлог нь мэдрэлийн судас  дагуулан цэгэн эмчилгээ болон нухаж барих аргыг хослуулан эмийн бус эмчилгээ хийдгээрээ  давуу талтай. Энэ эмчилгээг хийлгэснээр таны биеийн бүх цэгүүд нээгдэж, дархлаа сайжирч, уураг тархины үйл ажиллагаа нэмэгддэг. Мөн тамир тэнхээ орж ажлын бүтээмж их болно.

- Нурууны өвчнөөс яаж сэргийлэх вэ?

- Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар,  мөрөө  амрааж байх хэрэгтэй. Унтаж амрахдаа нягт хатуу гудсан дээр унтах нь нурууны өвчнөөс сэргийлэхэд тустай. Өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг. Тиймээс хөлд  эвтэйхэн гутал өмсөх нь чухал. Мөн нэг үүргэвчтэй цүнх үүрдэг бол хоёр талдаа ээлжлэн үүрээрэй. Бага насны хүүхдэд  хоёр үүргэвчтэй цүнх үүрүүлэх нь тохиромжтой юм.  Хэрэв хүнд юм өргөх бол  нуруугаа аль болох эгц байлган, гуяны булчинд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр  барих хэрэгтэй. Зарим хүмүүс утсаар ярихдаа утсаа чих мөрнийхөө хооронд хавчуулж барьдаг.  Ингэснээр мөрний булчинд нөлөөлж нуруу өвддөг. Тиймээс энэ үйлдлээс аль болох татгалзах юм. Суугаа ажил хийдэг хүмүүс аль болох хөлөө өвдгөөрөө  гуянаас дээш байхаар нугалж бай. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ. Орой  унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө гуянаас дээш татаж эрүүндээ хүргэ. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно. Түрүүгээ харж унтдаг  бол хэвлий дороо дэр ивж унт. Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа босож бай. Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй  хөдөлгөөн хийхээс зайлсхий. Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийж, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.


Дөрөвдүгээр хороолол "Монгол Мед" эмнэлгийн дөрвөн давхарт  401 тоот “Монгол мутар” бариа заслын төв.

Утас :88777755

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.65) 2023 оны 01 сарын 30

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.65) 2023 оны 01 сарын 30

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.210.28.228) 2022 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.28.228) 2023 оны 01 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
Gerelee(59.153.113.170) 2017 оны 10 сарын 10

Bayarlalaa! Zowlogoo ogsond

0  |  0
Gegee(112.72.11.106) 2017 оны 10 сарын 09

Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

0  |  0
Gegee(112.72.11.106) 2017 оны 10 сарын 09

Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

0  |  0
Gegee(112.72.11.106) 2021 оны 04 сарын 01

Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

0  |  1
Top