Энэ өдөр дэлхий дахинд болж байсан зарим онцгой үйл явдал

2017 оны 10 сарын 07

 

1806 оны энэ өдөр Англи улсад анхны канон буюу цаасыг олноор нь хувилах машин бүтээгдэж патентаа авав.

1826 оны энэ өдөр Америкт анхны төмөр зам ашиглалтанд оров.

1906 оны энэ өдөр Оросын алдарт зохиолч Лев Толстой өөрийнх нь нэрийг Нобелийн шагналд нэр дэвшүүлснийг татгалзаж нэрээ татаж авав. Тэрээр энэ шагналыг дагалдан ирэх мөнгө түүний амьдралд буруу нөлөө үзүүлнэ гэж бодож байна гэж хэлсэн гэдэг.

1919 оны энэ өдөр Голланд улсад дэлхийн хамгийн анхны иргэний тээврийн нисэх онгоцны компани байгуулагдав .

1920 оны энэ өдөр Оксфордийн их сургууль анхныхаа эмэгтэй 100 оюутанг элсүүлэв.

1949 оны энэ өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Социалист Герман улс байгуулагдав.

1950 оны энэ өдөр 38 дугаар өргөрөгөөр хилээ тогтоосон Өмнөд, Хойд 2 Солонгосын хооронд байх хилийн төмөр хашааг НҮБ-ын Энхийг хамгаалах хүчин барьж эхлэв.

1950 оны энэ өдөр Тереза ээж Энэтхэгийн Калгутта хотод ядуу иргэдэд туслах анхныхаа сүмийг барив.

1959 оны энэ өдөр Оросын сар руу хөөргөсөн Луна-3 хөлөг сарыг эсрэг талаас нь авсан анхны зургаа дэлхий рүү амжилттай илгээв.

1960 оны энэ өдөр Нигер улс НҮБ-д элсэв.

1966 оны энэ өдөр ЗСБНХУ Хятад оюутнуудыг эх орноосоо яаралтай гаргав.

1971 оны энэ өдөр Америкийн «Motown Records» компани 13 настай Майкл Жексоны анхны гоцлол дууг пянзанд бичиж гаргав.

1971 оны энэ өдөр Оман улс НҮБ-д элсэв

1976 оны энэ өдөр Хятад улс Мао Зедуний дараах удирдагчаар Хюу Гүйфэнгийг сонгов.

1988 оны энэ өдөр Латви 1940 оноос хойш анх удаагаа өөрийнхөө далбааг эх орондоо мандуулав.

1989 оны энэ өдөр Ромийн пап 2 дугаар Иоханн, Өмнөд Солонгос улсад айлчлав.

2001 оны энэ өдөр Америкийн цэрэг Афганистаны дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож эхлэв. Үүнд явган цэргээс гадна агаараас довтлох хүчин багтав.

2003 оны энэ өдөр Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер Калифорни муж улсын 38 дах удаагийн амбан захирагчаар сонгогдов.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top