63 жилийн дараа Франц бүсгүй “Miss Universe”-ийн титмийн эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

“Miss Universe 2016” тэмцээний ялагчаар Франц улсын гоо бүсгүй Айрис Миттенай нэрлэгдэж, дээд титмийн эзэн боллоо. Тэрбээр 1993 онд төрсөн, өдгөө 24 настай юм.

Айрис Миттенай өмнө нь 2015, 2016 оны Францын мисс, 2015 оны Норд-Пас-Де-Калайн гоо бүсгүйгээр нэрлэгдэж байсан. Тэрбээр энэ оны тэмцээнд шилдэг 13-аас шилдэг 6, шилдэг 3-т үлдсэнээр түүний ялалт байгуулах эхлэл тавигдаж, 1990 оноос хойш “Miss Universe”-ийн титмийг гардан авсан анхны албан ёсны ялагчаар нэрлэгдэж байна.


Мөн тэрээр 63 жилийн дараа Франц улсаас тодорсон хоёр дахь ертөнцийн гоо бүсгүй болж байгаа юм. Айрис Миттенай нь одоо шүдний эмчийн мэргэжлээр суралцдаг бөгөөд, цаашид дэлхий дахиныг хамарсан шүдний эрүүл мэндийг хамгаалах кампанит ажил явуулахаар төлөвлөж байгаа гэсэн.

Тэрээр спортоор хичээллэхээс гадна аялж зугаалж, сайн дурын ажилд оролцож, өнөөдрөөрөө амьдрах дуртай хэмээн өөрийгөө илэрхийлжээ.

Дашрамд өгүүлэхэд тус тэмцээнд манай улс оролцох эрх авч чадаагүй хэдий ч шууд дамжуулан хүргэсэн билээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(75.82.92.137) 2017 оны 01 сарын 31

Монгол яагаад оролцох эрх авч чадаагүй гэнээ? Хөөрхөн хүүхэн байхгүй гэсиймүү

0  |  0
Top