Ялалтын 70 жилийн парадад алхсан цэргүүд жагсаалаа сонирхуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Энэ сарын 23-ны өдөр “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт болно. Энэ үеэр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт үзүүлнэ.

"Монгол цэргийн жавхаа" уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top