Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

09.00 цагт “Мишээл экспо” төвд "Найрсаг УБ" зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн, үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү тэмцээнд Улаанбаатарын шилдэг зочид буудал, зоогийн газрын мэргэжилтнүүд 6 төрлөөр өрсөлдөнө. Уг арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, БНХАУ-ын Манжуур, БНСУ-ын Гояан хотын Аялал жуулчлалын газрын дарга нар тэмцээний оролцогчдын хамтаар хүрэлцэн иржээ.  

10.00 цагт Гадаад хэргийн яаман дээр Орос, Хятад Монголын тээврийн дэд сайд нарын түвшний 2-р уулзалт болж байна. Уулзалтын хүрээнд Орос, Хятадын тээврийн дэд сайд нар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхана.  

10.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай, Алдарт эхийн одонг тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

10.00 цагт МҮОХ-ны хурлын танхимд МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан "МҮБХ 25 жилд" эрдэм шинжилгээний бага хурал болно.  

11.00 цагт МЗХ Залуус танхимд "Бүтээн байгуулалт 2015" Хөдөлмөрийн яармагын нээлт болно.

11.00 цагт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар оффис шинэ байрныхаа нээлтийг Барс-2 худалдааны төвөөс Москва хороолол орох замд, 32-ын гүүрний зүүн талд хийнэ. Баруун салбар нь СХД, БГД, ХУД-ийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хариуцан ажиллах юм.

11.00 цагт Хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр худалдах туршилтын арилжаа болно.
2014 оны намрын ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 000 гаруй тонн хүнсний улаанбуудай байгаагаас эхний ээлжинд 500 тонныг туршилтаар арилжих юм. Хаяг: Чингэлтэй дүүргийн 6-р хороо , Дамбын гудамж 60/1 дүгээр байр ХААҮШУОНТ- ийн байр 5-р давхар /Баянбүрдийн 50-р сургуулийн урд талд 7 давхар байр, зүүн талын орц 

12.00 цагт МХЕГ-ын хурлын танхим. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын дарга нар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурна. Хэрвээ гэрээгээ зөрчвөл холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар гэрээнд тусгаад байна. 

14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д өөрийн үйл ажиллагааны тайлангаа тавина.

ОХУ-ын эх орны дайны түүхэн ялалтын 70 жилийн ойд зориулан аялж буй Ялалтын буухиаг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа Зайсан толгой дээр болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top