Ирэх мягмар гарагт 100 микро автобустай жагсаал хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Нийслэлийн  тээврийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Нийслэлийн тээврийн газраас бага оврын микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах зорилгоор зарим шугам чиглэлийг хааж эхэлсэнтэй холбоотой юм байна. Тухайлбал, СХД-ийн 23 дугаар хорооноос, БЗД-ийн 21 дүгээр хороо хүртэлх маршрутыг хааснаас болж  иргэдийг хохироогоод зогсохгүй жолооч нарын ажлын байр хөндөгдөж байгааг онцолж байна. Тиймээс энэхүү шийдвэрийг  3-4 жилээр хойшлуулж, хуучин маршрутаар нь явуулж өгөхийг хүссэн 400 хүний гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг   Нийслэлийн тээврийн газар  болон Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлд  хүргүүлээд байгаа боловч хариу өгөхгүй байгаа ажээ. Тиймээс тэд ирэх мягмар гаригт Чингисийн талбайд 100 микро автобустай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна. Өмнө нь СХД-ийн 23 дугаар хорооноос Дамбадаржаагийн чиглэлийн маршрутыг зогсоосон. Бид шүүхэд гомдлоо гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн боловч НТГ-аас өргөдлөө аваач гэдгээр нь  авч байсан. Шүүхээс бидний талд шийдэж байсан. Энэ удаа энэхүү зогсоодог, торгодог шийдвэрээ эргэн харж ямар нэгэн гарц олох талаар бидэнтэй зөвшилцөхийг хүсч байна. Бага оврын автобус үйлдвэрлэдэг “ Эко-автобус” компанитай ярилцаж төрөөс дэмжлэгтэйгээр шинэ автобус үйлдвэрлэх  боломж байгааг олж харсан. Бидэнд  ажлын байр хэрэгтэй бол, иргэдэд энэ үйлчилгээ бас хэрэгтэй байна гэж Хувиараа нийтийн тээвэрийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Т.Баатар хэлж байсан.Одоогоор 2010 онд үйлдвэрлэгдсэн микро автобус 300 орчим байдаг ажээ.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тунгаа(150.129.142.35) 2015 оны 04 сарын 10

Хотын соёл хэрэгтэй .үүнйиг дэмжиж бн.

0  |  0
баясаа(150.129.142.35) 2015 оны 04 сарын 10

Энэ үйлчилгээ одоо үед хоцрогдсон соёл үзүүлдэг. Их муу жолооч нар ажилладаг .дүрэмгүй явдаг. Дээрэлхүү.

0  |  0
будаа(150.129.142.35) 2015 оны 04 сарын 10

Эд нар соёлгүй. Жолооч нар нь бүдүүлэг.

0  |  0
saxilgagui(203.194.114.121) 2015 оны 04 сарын 09

Tsag ni bolson bailgui dee

0  |  0
гэрэл(150.129.142.103) 2015 оны 04 сарын 09

Төрийн бодлогоо дэмжих хэрэгтэй харьцаа муутай дураараа үнээ нэмдэг микронуудыг цэгцлэх нь зөв

0  |  0
Зочин(202.126.91.90) 2015 оны 04 сарын 09

Төрийн бодлогоо дэмжих хэрэгтэй шүү дээ. Хуучирч муудсан, өнгө үзэмжгүй МИКРО-р нийтийн тээврээ залгуулдаг орон дэлхийд бараг байхгүй. Одоо тээврийн салбартаа эрс шинэчлэл хийж, соёлтой, цэвэрхэн, ухаалаг үйлчилгээтэй тийм тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ёстой.

0  |  0
Top