Киноноос санаа авч банк дээрэмдэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Дорноговь аймгийн Төмөр замын III багт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкийг арван жилийн сурагч хүү дээрэмдэхийг завдсан хэрэг  өнгөрөгч 1-ний өдөр гарсан билээ. Тэрбээр өглөөний 6 цагийн үед банкны цонхны түгжээг эвдэлж, дотогшоо нэвтэрсэн байсан бөгөөд хар өнгийн баг өмссөн байсан учир хэн болох нь танигдаагүй байна. Улмаар хамгаалагчид ирснийг мэдсэн тэрбээр хутга барин сүрдүүлж, банкны хажууд тавьсан мотоциклио унан зугтсан аж. Цагдаагийн ажилтнууд хэрэг гарснаас 20 орчим минутын дараа хүүг гэртээ очсон байхад нь саатуулсан байна.

Банкинд халдсан этгээд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч, 1999 онд төрсөн Т гэгч болох нь тогтоогджээ. Тэрбээр “Их мөнгөтэй болох гэж л банк руу орсон. Банк дээрэмддэг кино үзээд аймгийнхаа банкнаас мөнгө хулгайж болох юм байна гэж бодсон. Тэгээд банкны ажилтнууд болон хамгаалагч нь хэд гэж ажилдаа ирдэг, явдаг гэдгийг нь судлаад өглөө үүрээр банк руу очсон” гэх зэргээр мэдүүлсэн гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.105) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top