Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үүсгэн байгуулагдсан буюу мэндэлсэн өдрийг жил бүрийн 4 сарын 7-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон компанит ажлууд дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоол хүнсээр дамжих өвчин, хүнсний шалтгаант хурц болон архаг хордлогоос хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой асуудал юм.

Даяарчлал, хүнсний үйлдвэрлэл, дэлхийн худалдаа өсөн нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, хүрээлэн буй орчны өөрчлөлт, өвчин үүсгэгч эмгэг төрөгч нянгийн ариутгал, устгал болон эмийн бодисын тэсвэржилт нэмэгдэхийн хирээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, ялангуяа хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын талаарх зөв мэдлэг, хандлага, дадал чухал үүрэгтэй болж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.105) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top