Улаанбаатарт 0-2 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 06-ны 21 цагаас 04 дүгээр сарын 07-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top