Г.Сарангэрэл нэрээ өөрчлөн, хуулийн сургуульд суралцана гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байсан Г.Сарангэрэл өнгөрсөн баасан гарагт суллагдсан билээ. Тэгвэл Г.Сарангэрэл нь нэрээ өөрчлөн хуулийн сургуульд суралцах гэж буй аж. Ингэснээр нэр төрд нь халдсан хүмүүст хариуцлага тооцохоор төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй зарим хүн Г.Сарангэрэлийг биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн олон нийтэд зарлан нэр төрд нь халдсан хэмээн түүний өмгөөлөгч Г.Батбаяр О.Баасанхүү гишүүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчид  гардуулахгүй явсаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс Г.Сарангэрэл өмгөөлөгчийн хамт хуулийн байгууллагад дахин хандахаар болжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2015 оны 04 сарын 06

Энэ нэг айлгүй хар тамхичин хүүхэн даварчихсан юм Тэр бум байхдаа яахав дээ Шүүх буруу шүүсэн хэрэг үү Тэгвэл Баасанхүү биш буруу шүүсэн шүүхээсээ тэр бум төг-өө нэхээч дээ тэнэгтэж өгөх юмаа Гавъяа байгуулчихсан юм шиг Яаж ингэж чаддаг байнаа

0  |  0
sarangerel(183.81.169.22) 2015 оны 04 сарын 06

Terbum ni ch yuv de. Tegeed hiigeegui heregt ni mongoliin shuuh buruu yal uuruulsen hereg u. Odo noli showdahaa batbayar ta 2. Taivan smidarch uz

0  |  0
DFHDF(202.179.20.104) 2015 оны 04 сарын 06

HUULI MEDDEG HUN SAIHAN YUM DOOO

0  |  0
Top