5086 гахайд вакцин хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайн сонгомол мялзан  өвчин гарч өнөөдрийн байдлаар нийт 21 торой үхсэн гэсэн мэдээлэл байна. Мал амьтны гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан дүүргийн мал эмнэлгээс 3 аж ахуй нэгж, 35 иргэний 5086 гахайд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хан-Уул дүүргийн дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч 8 автомашинтай хорио цээрийн  дэглэм тогтоосон бүсэд хөдөлгөөнийг хориглох, тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top